Synopsis
- -
Episodes
-
Үзэл бодол, үйл хэрэгтээ итгэлтэй байж айдсаа даван туулахуй - М.Халиун | Нямын Найм #36
27/05/2018 Duration: 01h45sМянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг. Магадгүй энэ подкастыг сонсож, энэ дугаарын маань зочин Мөнхөө овогтой Халиунтай танилцах нь таны гайхалтай аяллын нэгэн чухал алхам байж мэдэх юм. Учир нь Халиунаагийн зорилго бол бусдад ирээдүйдээ итгэлтэй байхыг сануулах ба гайхалтай ирээдүйгээ бүтээхэд нэн шаардлагатай мэдлэг, боловсрол, чадварыг түгээх зааж сургах юм. Тиймдээ ч тэрээр "Haliunaa Teaches English" нэртэй онлайн видео сургалтыг бэлтгэн хүргэж, нийт 80 гаруй бичлэгээр та бүхэнтэй уулзсан байдаг. М.Халиун нь одоогоор New York University (NYU)-д Эдийн засгийн чиглэлээр суралцдаг. Ирэх семестр сургуулиа төгсөхөөр зэхэж байгаа. Одоогоор тэрээр Америк дахь Монгол Оюутны Холбооны (АМОХ) Тэргүүнээр ажиллаж Монголын олон олон хүүхэд залууст ч мөн Америкт суралцах боломж олгохоор ажиллаж байгаа нэгэн юм.
-
Бусдаас түрүүлж алхахаас бүү ай | Нямын Найм #35 (Блог дугааруудаас онцлох нь)
19/05/2018 Duration: 01h07minНайм Найм маань подкаст болоод 6 сар болжээ. Анх 2017 оны 11-р сарын 19-ны өдрөөс эхлүүлэн подкаст хэлбэр уруу блогоо хувиргаж анхны подкаст дугаараараа та бүхэнтэйгээ уулзаж байсан. Иймд өнөөдөр буюу 2018 оны 5-р сарын 19-ны өдөр бид хамтдаа Сэхээтэн Монгол Подкастын эхлэл Нямын Найм подкастын хагас жилийн баярыг тэмдэглэх гэж байна. Би Нямын Найм подкастыг гаргахаас өмнө Нямын Найм блогийг 2017 оны зун хөтөлж нийт 9 дугаар бичсэн байдаг. Тэрхүү есөн блог дугаараа подкаст болгохыг удаан хүсэж байгаад ийнхүү 35 дахь дугаартаа 2017 оны зунаас онцлох 8 зүйлсийг онцолж та бүхэндээ хүргэж байна. Энэ дугаартаа би уг 9 блог тус бүрээс онцлох нэг зүйлсийг сонгож та бүхэндээ ярьсан ба ярианы гол зорилго нь хэрхэн 2018 оны зуны улирлыг үр бүтээмжтэй, үнэ цэнэтэй, үр өгөөжтэй өнгөрүүлэх вэ? гэдэг сэдэв юм.
-
Шинэ өдрийн тунхаг #MongolMotivation
15/05/2018 Duration: 05minУрам зориг өгөх, сэдэл төрүүлэх зорилготой бүтээгдэж байсан #MongolMotivation илтгэлийн цувралын анхны контент. Та бүхэндээ бэлэг болгож дахин хүргэв. Та цаашдаа ийм төрлийн контент хүлээн авахыг хүсэж байвал бидэнд сэтгэгдэл үлдээгээрэй!
-
Санаа зоволтгүйгээр хийгээд, үзээд ав! - Д.Болд | Нямын Найм #34
13/05/2018 Duration: 01h18minАНУ-н топ сургууль Жиоржиагийн Технологийн Институтийг Үйлдвэрийн Инженер болон Эдийн Засагч мэргэжлээр төгсөж одоогоор Америкийн хамгийн том компаниудын нэг болох The Home Depot-д Дата Шинжээчээр ажиллаж буй Доржпүрэв овогтой Болдыг энэ удаагийн 34 дөх дугаартаа урьж оролцууллаа. Дэлхийн шилдэг боловсрол эзэмшсэн түүний Монгол туургатны түүх соёл, ёс уламжлалд хайртай зан чанар нь дэндүү бахархам. Америк дахь Монгол Оюутны холбооны Тэргүүнээр ажиллаж байсан түүний амьдралын хэв маяг нь гүйх, аялах гээд олон гайхалтай зүйлсээр дүүрэн тун сонирхолтой.
-
Ирээдүйд би хэн байх вэ? - Х.Цогтбилгүүндарь | Зочин хөтлөгч Б.Тайван | Нямын Найм #33
06/05/2018 Duration: 01h33minИх сургуулийн сүүлийн өдрүүд маань үргэлжилсээр. Тун удахгүй 5-р сарын 13-ны Ням гарагт би Миннесотагийн Их Сургуулийг төгсөнө. Энэ цаг үед надтай адил олон оюутан залуус сургуулиа төгсөж, амьдралынхаа дараагийн бүлгийг бичиж эхлэх гэж буй. Иймд амьдралд хөл тавьж буй өсвөр үеийнхэн, үе тэнгийн залуус маань өөрсдөөсөө ирээдүйд би юу хийх бэ? гэж өөрөөсөө асуухаас илүүтэйгээр Би Ирээдүйд Хэн Байх Вэ? гэж өөрөөсөө асуугаасай гэж хүсэн энэхүү ярилцлагыг Б.Тайван андтайгаа хийлээ. Энэ дугаарт ярилцсан зүйлсийн зарим жишээ: - Яагаад АНУ-г сонгосон бэ? Энэ сонголтод маань хэн нөлөөлсөн бэ? - TOEFL-ийн хангалттай оноо авч байгаагүй ч дэлхийн шилдэг их дээд сургуульд хэрхэн элссэн бэ? - Ээж аавын маань надад өөрөө биеэ даан шийдвэр гаргаж сурах чадварыг суулгасан нь миний оюутан насны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ? - Оюутан насны хийж байсан анхны ажил, хоосон хонож байсан хүнд хэцүү өдрүүд - Оюутан насны ухаарал, хамгийн ихээр ойлгосон зүйлс. - Шүүмжлэл хүртсэн бол түүнийг зөвөөр эерэгээр хүлээн авах тухай. - Үл ойл
-
Өөрийн чадвартаа итгэж, өөрийгөө хайрлах – Б.Булган(Mongolian Students in Vienna) | Нямын Найм #32
29/04/2018 Duration: 01h18minАвстрийн Вена хотын Технологийн их сургуульд Монгол Улсын Засгийн Газрын тэтгэлгээр Архитектор мэргэжлээрээ магистраа хамгаалж буй Буйдхаан овогтой Булган нь энэ удаагийн 32 дахь дугаарын маань зочин юм. Тэрээр ажил, сургуулийнхаа хажуугаар The Mongolian Student буюу Mongolian Students in Vienna нэртэй Youtube сувгийг найзуудын хамт хөтлөн явуулдгийг та бүхэн сайн мэдэх байх. Эмээ, ээжийн хайртай охин тэрээр ШУТИС ийн БИАС-н Архитектурын ангийг 2012 онд төгсөөд эх орондоо ажиллаж байгаад Австри улсад ирсэн байдаг. Энэ удаагийн дугаараар бид хоёр бусдаас авч буй их хайрын хариуд өөрийгөө хайрлах тухай; Хэрхэн зөв гүйх, гүйхдээ ямар дуу сонсож ямар апп хэрэглэх тухай; Эрүүл зөв хооллож улмаар хувийн санхүүгээ зөв зохицуулах; Өөрийн чадвар давуу талдаа итгэх хийгээд хүсэл эрмэлзлэлтэй байх тухай; бусдын өнцгөөс ямарваа нэгэн зүйлийг харах гэх мэтчилэн бусад олон гайхалтай сэдвүүдийн талаар ярисан юм.
-
"Дэлхийг захирч буй 30 эрхмүүд" - Д.Гэрэлт-Од | Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #5
24/04/2018 Duration: 01h23minДэлхийн хамгийн том програм хангамжийн “Microsoft” корпорацыг үүсгэн байгуулагч Google-ийн Стив Жобс гэж хэн бэ Интернетийг бизнестэй холбосон анхдагч бизнесмений амжилтын түүх Facebook вебсайтыг зохион бүтээгч эрхэм Ноён хүснэгт гэж хэнийг хочилдог вэ? XX зууны хамгийн их амжилт олсон хөрөнгө оруулагч
-
Хичээл зүтгэл үнэ цэнийг, хариуцлага итгэлийг - Т. Азжаргал | Нямын Найм #31
22/04/2018 Duration: 01h37minХүүхэд багачуудын инээд хөөр, баяр баясгалангийн төлөө өөрийгөө ч үл хайхрах нь гэрэлтэй ирээдүйн хөшүүрэг. Энэ удаагийн 31-р дугаарын зочин Төгсөө овогтой Азжаргал бол үүний үлгэрлэл юм. Урин дулааны улирал эхэлж, сургууль хичээл завсарлах цаг дөхөж буй энэ үед Турк улсад тус улсын засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй Азжаргал эгчийн түүх танд улам бүр хичээх эрч хүч бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна. Тэрээр 2014 оны 4-р сараас өнөөг хүртэл “Хамтдаа Инээмсэглэе” сайн үйлсийн аяныг удирдан зохион байгуулсаар яваа юм. Зорьж тэмүүлж буй зорилго уруугаа хичээл зүтгэлээр дүүрэн давших нь эцсийн үр дүнгийн үнэ цэнийг нэмэгдүүлдэг болох тухай: Турк хүмүүсийн соёлын онцлог зан авир: Аз жаргалтай урт удаан амьдралаар бялхдаг гэж хэлж болох Японы Окинава арлын ардын түмний амьдралын нууц юу байж болох тухай г.м олон гайхалтай сэдвүүдийн талаар та энэхүү подкастаас сонсох болно.
-
Жэк Ма-гийн амжилтын нууц 2-р хэсэг | Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #4
18/04/2018 Duration: 49minЖэк Ма-гийн амжилтын нууц /2-р хэсэг/ Forbes сэтгүүлийн нүүрэн дээр гарсан хамгийн анхны Хятад хүн. Тэрээр хэзээ ч илтгэлээ цаас харж толилуулж байгаагүй. Бага насандаа тулааны урлагт ихээр сонирхолтой хүүхэд байсан. Алибаба компани ажилтнуудаа 3 төрлөөр ангилдаг. Жижиг компанийн стратеги хүчтэй байдаг. Ма ба түүний баг хамт олны алдаа Ухаантай хүмүүсийг нэг дор ажиллуулна гэдэг хамгийн хэцүү. Тэд үргэлж маргалдаж, мэтгэлцэж байдаг. Тэднээс шийдвэр гарна гэдэг хэцүү.
-
Эерэг хандлага бол сонголт- Н.Ананд (Anantoshka)| Зочин хөтлөгч Б.Тайвангийн хамт | Нямын Найм #30
15/04/2018 Duration: 01h53minДэлхийд Олон Улсын Харилцааны мэргэжлийн сургуулиараа хамгийн шилдэгт тооцогддог American University-д уг мэргэжлээр боловсрол эзэмшиж буй Нямдоржийн Ананд маань энэ удаагийн дугаарт оролцлоо. Мөн энэхүү 30 дахь дугаарт 3 ихэр найзууд хамтдаа ярилцсан гэдгээрээ маш онцлогтой буюу Баясгалангийн Тайван маань зочин хөтлөгчөөр мөн уригдсан билээ. Харин яагаад ихэр найзууд гэх болсныг та подкастаас сонсож мэдээрэй :) Бид 3 энэ дугаараар залуус бид өөрсдийн хийгээд эх орны ирээдүйгээ хэрхэн төсөөлж харж байна; Бидний зан чанар, авир бол сонголт; Дадал зуршлыг хэрхэн бий болгох; Юмыг хойш тавих нь үргэлж муу зүйл байдаггүй; эцэг эх гэр бүлийн хүмүүжил сургаал гээд бусад олон гайхалтай сэдвүүдийн талаар ярилцлаа.
-
Жэк Ма-гийн амжилтын нууц | Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #3
10/04/2018 Duration: 40min“Алибаба” группийг үндэслэгч Жэк Ма-гийн амжилтын нууц: - Жирийн нэг их сургуулийн англи хэлний багш хэрхэн сардаа 280 сая хэрэглэгчтэй, 23 мянган ажилчинтай том групп компанийг бий болгож чадсан бэ? - Бага насанд нь үеийн залуучууд нь түүнийг яаж ялгаварлан гадуурхаж байсан тухай - Тооны хичээлдээ тун муу нэгэн дэлхий хэмжээнд түгсэн бизнесийн санаагаа хэрхэн олсон бэ? - Их сургуульд ажилласан түүний он жилүүд - Харвардын бизнесийн их сургуульд тэнцээгүй тэрээр хожим тухайн сургууль дээр оюутан биш илтгэгчийн хувиар очсон түүх - Хэрхэн хүнээр ажил хийлгэх арга ухаанд суралцах - Ма гэдэг хүнийг дийлэх амархан ч манай хамт олныг хэзээ ч дийлэхгүй - Forbes сэтгүүлийн нүүрэн дээр гарсан хамгийн анхны Хятад хүн. - Тэрээр хэзээ ч илтгэлээ цаас харж толилуулж байгаагүй. - Бага насандаа тулааны урлагт ихээр сонирхолтой хүүхэд байсан. - Алибаба компани ажилтнуудаа 3 төрлөөр ангилдаг. - Жижиг компанийн стратеги хүчтэй байдаг. - Ма ба түүний баг хамт олны алдаа - Ухаантай хүмүүсийг нэг дор ажиллуулна гэдэг хамгийн хэц
-
267 хуудсын дараа - Франц Ананд | Нямын Найм #29
08/04/2018 Duration: 02h07minЯг 119 өдөр буюу 4 сарын өмнө Нямын Найм подкаст маань хамгийн анх зочин урьж оролцуулж, нэгэн гайхалтай хүмүүний долоо хоногоос суралцаж байсан нь бидний сайн мэдэх Франц Ананд хэмээн алдаршсан найз маань юм. Энэ долоо хоногт түүний оролцсон 12 дахь дугаар маань 8000 дахь удаагаа тоглуулагдаж олон түмний сонорт хүрсэн сайхан үйл явдал тохиож би Анандаа дахин урьж нэвтрүүлэгтээ урьж оролцууллаа. Догдлуулсан, хүлээлгэсэн дугаар миний хувьд хийгээд бүх сонсогчдын маань хувьд байсан гэдэгт итгэлтэй байна. Энэ дугаарт би Цэг Холболт гэж дэд гарчиг өгмөөр санагдав. Учир нь Ананд маань өмнө нь оролцсон дугаараараа бидний амьдралд гайхалтай нөлөө үзүүлэх мэдлэг мэдээлэл түгээсэнтэй адил тийм л дугаар болж чадсан ба эргээд нэг өнгөрсөн амьдралаа дүгнэхэд туслах, өөрийнхөө дахин нээж олоход дэм болох олон шинэ гайхалтай зөвлөгөөг өглөө.
-
Израиль улсын хөгжлийн загвар | Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #2
04/04/2018 Duration: 57minЕврей үндэстэн бол дэлхий дээрх хамгийн их ном уншдаг ард түмэн. Еврейн Талмуд сургаалд дурдсанаар “Их уншаад үл хэрэгжүүлэгч нь их ном ачсан илжигтэй адил” Өглөө бүр хүүхдэдээ заавал өглөөний цайг нь уулгаж байж хичээлд нь явуулдаг учир шалтгаан Үргэлж бие биедээ талархах зуршлыг бий болгож бай. “Шорон сүм хоёр нийгмээс тусгаарлагдсан байдлаараа ижилхэн Харин гомдлож байна уу Талархаж байна уу гэдгээрээ ялгаатай” Бусдын яваагүй замаар явсан суперменүүд АНУ-аас Еврей оюутнуудыг их сургуульд элсэх тоог бууруулахын тулд авч хэрэгжүүлж байсан бодлого Амлалтаа биелүүлэх тухай “Оройн хоолон дээр цагтаа ирээгүй хүүхдэд хоол өгдөггүй дэг журам”
-
Зэмлэл магтаалыг зэрэг хүртсэн хүн зүгээр суугаагүй байдаг – Д.Түвшинбаяр (PM)| Нямын Найм #28
02/04/2018 Duration: 01h28minБүх зүйл шинээр эхэлдэг хаврын улиралын 4-р сарын анхны дугаарт Positive Mongolians онлайн төслийн удирдагч, жүжигчин найруулагч Д.Түвшинбаяр ах оролцлоо. Энэхүү дугаар таны шинэ сарын эхлэлд амьдралаа төлөвлөх, илүү хөдөлмөрлөх, зөв шийдвэрүүд гаргах сэдэл өгнө гэдэгт би итгэлтэй байна. Өөрийн эрүүл мэнд хийгээд байгаль дэлхийд ээлтэй эрүүл хооллолтын хэв маяг; Ажил амьдралынхаа хажуугаар дуртай зүйлдээ цаг зарцуулах тухай; Positive Mongolians төсөл өнгөрсөн хугацаанд ямар бэрхшээлүүдийг давж, асуудлуудыг зөв шийдсэн тухай; 13-с 43 насыг хэрхэн зөв төлөвлөж, өнгөрүүлэх тухай г.м бусад олон гайхалтай сэдвүүдийн талаар ярилцлаа!
-
Үнэнтэй нүүр тулах нь зорилгодоо хүрэх эхлэлийн цэг – Б.Батзаяа | Нямын Найм #27
25/03/2018 Duration: 01h20minХувь хүний хөгжлийн "Өрсөлдөх чадвар" номын эрхлэгч, эмхтгэн найруулсан Булганбаатарын Батзаяа ах маань энэ дугаарт маань уригдан оролцлоо. Ахлах ангидаа би анх Батзаяа ахтай танилцаж, их үлгэр жишээ авч өнөөг хүртэл бахархан хүндэлсээр ирсэн билээ. Энэ дугаарт маань Батзаяа ах ямар илтгэгч олныг байлдан дагуулж хамгийн сайн илтгэлийг хүргэж чаддаг тухай чаддаг тухай; Зорилго мөрөөдөлдөө хэрхэн хүрэх тухай; амьдралдаа зөв сонголтууд хийх тухай гэх мэтчилэн бусад олон маш үр өгөөжтэй сэдвүүдийн талаар ярилцаж та бүхэндээ хуваалцлаа.
-
Хөгжих өрөөг өөртөө гаргаж өгөх - Зочин хөтлөгч С.Алтангэрэл | Нямын Найм #26
18/03/2018 Duration: 01h28minЭнэ удаагийн дугаарыг маань зочин хөтлөгч Алтангэрэл найз маань хөтлөв. Зочноор нь харин би өөрөө оролцож шинэчилсэн 8 асуултууддаа өөрөө хариулж үзлээ. Энэ удаагийн дугаараас онцлох зарим зүйлс маань: Диваажинд Уулзах 5 Хүн номоос сурах 5 зүйл (Дариагийн маань 24-р дугаарт дурдсан зохиол); Флорида муж, Майами хот уруу найз охин Дариатайгаа аяласан түүх, инээдтэй явдлууд хийгээд аялалаасаа авсан сургамж, ухаарал, баясал; Өөрийгөө энэрэх нь хэрхэн хөгжих, илүү дээр нэгэн болох орон зай-өрөөг бий болгодог тухай г.м сэдвүүдийг бусад зүйлсүүдийн хамтаар ярилаа.
-
Стрессгүй амьдрах арга: Би гэж биш бид гэж амьдрах - Их Эмч Б.Баярбаатар | Нямын Найм #25
11/03/2018 Duration: 01h39minӨөрийн зан чанар, сонирхол зэрэгт тааруулан ажил мэргэжлээ өөрт тохируулж сонгож хүссэн салбартаа хөдөлмөрлөн ажил, амьдралдаа эзэн нь болохыг та хүсдэг үү? Хүний их эмч Болдын Баярбаатар бол энэ хүслээ биелүүлж, мэргэжилдээ эзэн нь болж яваа залуу сэхээтэн юм. Тэрээр 23 насандаа Дэлхийн Эрүүл Мэндийн Байгуулаггад зөвлөхөөр ажиллаж, одоогоор Tайландын Mахидол Их Сургуулд дүрс оношлогооны их эмчийн нарийн мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа. Энэ дугаарт бид хоёр Эрсдэлтэй шийдвэр гаргахдаа өөрөөсөөсөө асуух асуултууд; Сошиал медиа ашиглан олонд хэрэгтэй мэдээлэл хүргэхийн ач холбогдол; Ухаалаг утсанд тавих ухаалаг хязгаар; Бүтэн өдрийн эрч хүч өгөх өглөөний дэг; Ертөнцийн энерги хийгээд үйлийн үрийн тухай; Дуурь үзэх соёл буюу юуг түүнээс эрэлхийлэх; Хэмнэж гамнан байгаль дэлхийгээ сахих хувь хүний оролцоо г.м олон гайхалтай сэдвүүдийн хүрээнд ярилцлаа. Энэ ярилцлагыг сонсож долоо хоногоо эхлүүлсэн та амьдралыг цоо шинэ, маш эерэг хандлагаар харна гэдэгт итгэлтэй байна!
-
"Еврейн Хар Хайрцагны Нууц" | Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #1
08/03/2018 Duration: 52minУолл Стрийтийн хамгийн нөлөөтэй 25 хүний 10 нь еврей, Америкийн шилдэг корпорацийн 30 хувь нь еврей хүнийх, Нобелийн шагнал хүртсэн нийт хүмүүсийн 22 хувь нь еврей хүн. Адольф Гитлерийн 6 сая еврейн аминд хүрсэн тухай, Дэлхийн эдийн засгийг хөдөлгөдөг Еврейчүүд гэж хэн бэ? Тэдгээр хүмүүсийн түүх хэзээнээс яаж эхэлсэн тухай энэхүү подкастаар та бүхэндээ хүргэж байна.
-
Цаг хугацааны үнэ цэнийг эрхэмлэх нь- Б.Золзаяа | Нямын Найм #23
25/02/2018 Duration: 01h08minАмжиж алдрын зэрэгт хүрсэн, аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өгөхөд бэлэн болсон нийгмийн түүчээ хүмүүсийн үг, сургаалийг хүүхэд залуустаа түгээх ажилд гүүр нь болж өгдөг хүн бол өнөөдрийн маань зочин Билэгтийн Золзаяа. Би зочноо олон жил мэднэ. Мөр зэрэгцэн хүүхдийн оролцооны байгууллагад ажиллаж явсан тэр өнөөдрийг хүртэл тууштайгаар нийгэмд хэрэгтэй зүйл хийхийн төлөө зүтгэж яваа нь түүний хамгийн гайхалтай чанар! Энэ дугаарт маань тэрээр завгүй цагийн хуваартай ч өөртөө зориулсан цагуудыг гаргах, бусдын цагийг хүндэлж хайрлах, долоо хоногын төлөвлөгөө гаргаж ажиллах, сайн хамтрагчтай болж хамтдаа зорилгодоо хүрэх тухай гэх мэтчилэн олон үнэтэй зөвлөгөөг өөрийнхөө амьдралын хэв маягаас хуваалцсан билээ.
-
Хүн ганцаар хэсэгхэн л юм хийж чадна - Т.Болормаа (Lantuun Dohio USA) | Нямын Найм #22
17/02/2018 Duration: 01h20minНохой жилийн анхны дугаарт маань Америк дахь Лантуун Дохио ТББ-ын Санхүү Хариуцсан Захирал (CFO) Төмөрбатын Болормаа эгч оролцлоо. Болормаа эгч маань 2012 онд Нягтлан Бодогч мэргэжлээр АНУ-ийн Brigham Young Их Сургуулиас, 2016 онд Бизнесийн Удирдлагын Магистрын (MBA) зэргээ Marymount Их Сургуулиас тус тус амжилттай хамгаалан төгссөн. Оргүйгээс юм бий болгож, санааг зүйл болгон хувиргадаг гэж магтмаар Болормаа эгч маань үеийн залуус, дүү нартаа бүтээлч, тууштай зангаараа ихэд үлгэр жишээ болдог билээ. Бид хоёр энэ ярилцлагаараа Америкт анх ирсэн хийгээд одооны мэдрэмж, энтрепренер хүнд байх ёстой багаар ажиллах чадвар, хүн өөрийнхөө хамгийн том дэмжигч байх, хэрхэн хийх ёстой ажлаа төлөвлөн бүтээлч байх тухай хийгээд бусад олон үр өгөөжтэй сэдвийн талаар ярилаа. Энэ долоо хоногт Болормаа эгч маань өөрийн хань Хишгээтэй гэрлэлтээ батлуулсны 5 жилийн ой болсон билээ, сайхан хосдоо баяр хүргэж аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэе! www.billguun.com/Bolormaa