Seheeten Mongol Podcast

  • Author: Vários
  • Narrator: Vários
  • Publisher: Podcast
  • Duration: 198:55:52
  • More information

Informações:

Synopsis

- -

Episodes

  • Хэрхэн тэнцвэртэй амьдрах вэ? - С.Энхжин | Нямын Найм #54

    04/11/2018 Duration: 59min

    Бусад хүмүүс юу гэж бодох бол гэсэн айдасгүйгээр үйлдсэн бүх зүйлс амьдралд таашаал авчирдаг. Иймд #ЗоригтойТэнэг амьдрахыг энэ удаагийн зочин маань дахин бидэнд сануулсан юм. Энэ дугаарын хүндэт зочин маань Үндэсний ТВ-ийн сэтгүүлч, Bright Mongolia төслийн лаачин Сождоржийн Энхжин билээ. Түүнтэй ярилцсан энэхүү дугаараас та Талархлын тэмдэглэл хөтлөх тухай; Зэн Буддизмыг амьдралдаа хэрхэн буулгах тухай; Амьдралд хэрхэн тэнцвэр бий болгох тухай гэх мэт болон бусад чухал сэдвүүдийн талаар ярилцсан билээ. Зочинтой холбогдох: Enkhjin Sojdorj (facebook)

  • Зорилгынхоо төлөө зоригтой тэнэг алхмууд ав - Г.Оюундарь | Нямын Найм #53

    22/10/2018 Duration: 01h10min

    Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч энэ жилээс эхлэн АНУ-ын Техас Мужийн Хьюстоны Их Сургуульд (University of Houston)-д Бодлогын Шинжээч мэргэжлээр магистрын зэрэг эзэмшиж буй Ганбаатарын Оюундарьтай бид энэ дугаартаа ярилцлаа. Уг хөтөлбөрт хамрагдаж чадсанаар ямар боломж бололцоонууд бий болсон тухай; Математикт муу хүн гэж байхгүй, өөрийгөө муу гэж сэтгэдэг итгэдэг хүмүүс л байдаг тухай; Дасгал хөдөлгөөн хийх 4 чухал ашиг тус; Аливаа зүйлд өөриймсөг байх тухай; Өөрийн зорилгодоо хэрхэн хүрэх нь илүү чухал тухай; Төлөвлөгөөнөөсөө гажиж gut feeling (гэдэсний мэдрэмж) буюу зөн совиндоо итгэж зоригтой, тэнэг гэмээр алхам нь хэрхэн зорилгодоо хүрэхэд тусалдаг болох тухай гэх мэт олон гайхалтай сэдвүүдээр маш цэгцтэй ярьдаг түүнтэй хамт хөөрөлдлөө.

  • Өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун байх нь амжилт - Б.Бат-Уянга | Нямын Найм #52

    16/10/2018 Duration: 01h28min

    "Залуус санхүүгийн биш, мэдлэгийн хуримтлалтай болоосой" гэсэн гарчигтай ярилцлага Монголын залуучуудад нэгэн том сэдэл, түлхэх хүч болж өгсөн. Энэ ярилцлагын эзэн бол Батбаатар овогтой Бат-Уянга юм. Тэрээр Сидней, Мумбай, Сингапур, Дубай зэрэг хотуудад салбар сургуулиудтай дэлхийн ТОП 20 бизнесийн сургуулиудын нэг болох S P Jain School of Global Management-д тэтгэлгээр суралцдаг оюутан юм. Тэрээр сургуулийнхаа шилдэг сурагчийн нэгээр тодорч улмаар сураг солилцооны хөтөлбөрт шалгарч яг одоо Европын топ таван бизнесийн сургууль болох “ESADE”-д суралцаж байгаа юм. Түүнтэй ярилцсан энэ дугаараас та дараах болон бусад гайхалтай сэдвүүдийн талаар сонсох болно: - Сонголтдоо эзэн байх тухай - Тав тухгүй бус уруу өөрийгөө түлхэн оруулж хэцүү нөхцөл байдалд өөрийгөө дасгасан туршлага - Санаанд багтсан бол боломжгүй зүйлийг боломжтой болгож болдог тухай г.м ...

  • Өөрийгөө ялж, нөөц бололцоогоо ашигла - Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар | Нямын Найм #51

    07/10/2018 Duration: 01h44min

    Ой тогтоолтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга , олон улсын их мастер, Геннисийн дэлхийн рекорд эзэмшигч Н.Мөнхшүр, Н.Энхшүр нартай ярилцсан дугаараа хүлээн авна уу. Энэхүү дугаарыг Б.Тайвантайгаа хамтран хөтлөсөн бид дараах сэдвүүдийн талаар ярилцав: - Ой тогтоолтод хэрэглэх хоёр гол хүчин зүйл - Боломжийг турших нь - Хүний тархи, оюуны чадамж хязгааргүй тул нөөц бололцоогоо ашиглах нь - Бахархал, хүсэлт тэмүүлэл, бодлын биелэл амжилтад хөтлөсөн түүх - Хүнд хэцүү зүйлийг давж мөрөөдлөө биелүүлэх нь - Амжилт гэдэг бол өөрийгөө ялах тухай гэх мэт гайхалтай сэдвүүдийг хөндөв.

  • Сэтгэлийн таашаал хүртэж буй зүйлээ зоригтойгоор хий - Нямын Найм #50 | Радио дугаар

    04/10/2018 Duration: 01h58min

    Хагас зуу дахь дугаараа бид илүү амьд, илүү олуулаа хамтдаа бүтээх гэж оролдсон маань нэг дугаарт 11-үүлээ ээлж дараатайгаар ярилцах, нэг нэгэндээ үнэтэй зөвлөгөө өгч, сонин хачинаа хуваалцах боломжыг олгосон юм. Unlock Подкастын хамтран хөтлөгч О.Батнайрамдал (Nagi) ах, Франц Улсын Борду хотноо суралцаж буй Ананд, АНУ-ийн Засгийн Газрын Фулбрайтын тэтгэлэгээр Хюьстоны Их Сургуульд суралцаж буй Г.Оюундарь, МҮОНРТ-ийн сэтгүүлч С.Энхжин, СЭЗИС-ийн оюутан Д.Анхболд болон ирээдүйн их үйлстэнгүүд болох А.Анужин, Хулан, Г.Сарнай, У.Мөнхтунгалаг гэсэн сурагчидтай холбогдсон юм. Монголын шилдэг ном дүгнэгч ах маань өсвөр үе, залууст юу гэж захив, ямар номыг заавал уншвал зохих гэж онцлов; Дуу чимээ, шуум цуглуулдаг сонирхолтой хоббитой болж буй  сэтгүүлч бүсгүйн алдаа цуглуулахыг уриалсан нь; Өөрийгөө бусдаас айж ичилгүйгээр илэрхийлэх; Тэмдэглэл хэрхэн хөтлөх, хэзээ хөтлөх, яаж хөтлөх гээд олон сэдвийг хөндсөн дугаар.

  • Зуршлын хүч - Чарльз Духик | Тайвантай Хамт #16

    26/09/2018 Duration: 01h02min

    Бид заримдаа өөрийн мэдэлгүй ямар нэгэн үйлдлийг тогтмол үйлдэг. Гэхдээ тэрхүү дадлыг өөрчлөх боломжтой. Үүнийг доорх номонд дурдсанаар зуршлын тойргийг бий болгох гэж тодорхойлжээ. Нэгэнт тогтсон зуршил таны тархинаас хэзээ ч устаж алга болдоггүй. Тиймээс зөв дадал зуршлийг өөртөө бий болгож чадсанаар амьдралдаа илүү сэтгэл ханамжтай, аз жаргалтай, эрүүл амьдрах боломжийг өөртөө бүрдүүлж чадах нь. Өөртөө өөрчлөлт хийхэд бэлэн хэн бүхэнд энэ удаагийн яриа зориулагдсан болно.

  • Харамсахгүй амьдрах нь амьдралын зорилго биш гэж үү? - Б.Номин-Эрдэнэ | Нямын Найм #49

    25/09/2018 Duration: 01h19min

    Мэдрэмж дээрээ тулгуурлан бидэнтэй ярилцсан, подкастын маань хамгийн залуу зочин Б.Номир-Эрдэнэтэй танилцана уу? Манай подкастын урт хугацааны сонсогч тэрээр сурсан, мэдсэн хийгээд мэдэрсэн, ухаарсан зүйлсээ амьдрал дээр гарт баригдах бодит зүйл болгохийн төлөө тэмүүлдэг нэгэн. Энэ ярилцлагаас та яагаад өдөр бүр тэмдэглэл хөтлөх нь танд амьдралаа дүгнэхэд, өөрийгөө таньж мэдэхэд илүү туслах тухай; Оргил өөдөө мацаж эргээд буух нь яагаад амжилтын үндэс болох тухай; Өглөө болгон амьдралд талархаж сэрэх болон үг, бодлийн хүчний тухай; Энэ цагтаа хэрхэн амьдрах вэ гэдэгт практикал хариулт өгөх гээд олон гайхалтай сэдвүүдийн талаар манай хүндэт зочин, подкаст хөтлөгч хоёроос сонсох болно оо. #Үсэрцгээе!

  • Подкаст гэж юу вэ? | Нэг биш зочидтой, Зочин хөтлөгч Маргадтай | Нямын Найм #48

    16/09/2018 Duration: 52min

    "Өдөр болгон, маргааш болгон бэлэг байдаг" гэж энэ удаагийн дугаарын 6 зочны нэг Ариунзаяа бид бүхэнд сануулж, өдөр бүр үр бүтээмжтэй байхыг уриалсан. Нэг биш нилээд олон зочидтой энэхүү тун сонирхолтой дугаарыг "тав тухтай бүсээсээ гарахын мастер", манай подкастын продюсер Б.Маргад-Эрдэнэ маань зочин хөтлөгчөөр ажиллаж хийлээ. Тэгэхээр та энэ дугаараас маань ганцхан нэг хүний долоо хоногоос суралцах бус олон хүнээс сонсох боломжтой юм. Түүнчлэн энэ дугаарын эхэнд би подкаст гэж юу болох тухай өөрийн бичиж байсан блогоо та бүхэндээ хүргэсэн байгааг хүлээн авна уу?

  • Мэдлэгт нэгэн бус мэргэн ухаант баатар болох нь | Нямын Найм #47

    10/09/2018 Duration: 01h40s

    Мэдлэгтэй нэгэн бус мэргэн ухаант баатар болох тухай буюу Dan Millman-ий Peacefull Warrior зохиол; Өөрийн дотоод дуу хоолойгоо эрүүл эерэг байлгах тухай; Дуртай зүйлээ дургүй зүйлээ хийж олох тухай; Хонгирийн үзүүрт асаж буй гэрэл мэт итгэлтэй байдал сайн сайхан бүхнийг авчирдаг тухай; Түм буман мэдээллийг хүлээн авагч бус тэр нэг санааг хэрэгжүүлэгч болох тухай; Боловсрол гэдэг бол авах, мэдэх, хураах бус өгөх, гаргах, хасах тухай; Хүсэл мөрөөдлөө бодит болгох 6 алхам буюу Сэтгэ Баяж гэх мэт сэдвүүдийн талаар болон бусад зүйлсийн тухай энэ дугаартаа ярилцлаа.

  • Өөрийгөө сонсож, юу хүсэж байгаагаа дагаарай! - Б.Сарантуяа (The Nomadic Soul) | Нямын Найм #46

    19/08/2018 Duration: 57min

    Өөрчлөлт бол амьдралын нэг хэсэг. Тэгвэл амьдралд хамгийн их өөрчлөлт, шинэ мэдрэмж, арвин их туршлагуудыг авчирдаг зүйл бол аялал гэдэгтэй хэн ч маргахгүй. Үүнийг өөрийн амьдрал, үйл хэргээрээ баталж яваа хүн бол The Nomadic Soul гарааны бизнесийг үүсгэн байгуулагч Баярын Сарантуяа. 2016 онд “25 насандаа 25 улсаар аялах" зорилгыг өөртөө тавьж 2 жилийн дотор тэрхүү зорилгынхоо эзэн болсон тэрээр одоо бусдад хэрхэн хамгийн хямд зардлаар үүргэвчтэй аялал хийхийг санал болгон, ухуулан таниулахаар ажиллаж байна.

  • Амар эсвэл ажил! Аль аль нь амжилтын үндэс | Нямын Найм #45

    05/08/2018 Duration: 55min

    Наадмын дараа намар гэж Монголчууд хэлдэг. Ийнхүү 8-р сар гарч зуны адаг сар үргэлжилж байна. Тэгвэл хэдүүлээ энэ дугаараараа дамжуулан зуны улирлаасаа суралцан 8-р сараа цэнэглэж намрын улиралдаа бэлдэцгээе! Сэхээтэн гэр бүлийн та бид энэ зуныг гайхалтай сайхнаар хамтдаа өнгөрүүлж чадлаа! Одоо бидэнд сурсан, мэдсэн, ухаарсан зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлэх их даваа хүлээж байна. Энэ дугаарын зочин хөтлөгч нь Сэхээтэн подкастын продюсер Б.Маргад-Эрдэнэ тэрээр Билгүүнээгийн хамт энэ зун зохион байгуулсан үйл ажиллагаануудаасаа авсан мэдрэмжүүдээ; 8-р сар нэг бол бусдаас тасран хөгжих эсвэл амрахад хамгийн зөв сар болох тухай; Алхимич номын тухай; Амьдралдаа аливаа зүйлийг хүлээн зөвшөөрч сурахын тухай гэх мэт олон гайхалтай сэдвүүдийн хүрээнд ярилцлаа.

  • Тархиа дасгалжуулан тухтай бүсээсээ гар! - Э.Сэргэлэн | Нямын Найм #44

    26/07/2018 Duration: 42min

    Монголын гарааны бизнесийн эко системийг хөгжүүлэгч Startup M байгууллагын Өсөлт Хариуцсан Захирал, Life-hacker Энхбаатар овогтой Сэргэлэн ахыг та бүхэндээ танилцуулж байна. Амьдралын хэв маягийн подкастын хувьд хүний хөгжил, амьдралын өсөлт зэрэг сэдвүүдийн мэргэжилтэн хүнтэй ярилцсан нь туйлын олзуурхмаар. Энэ удаагийн дугаарт Эерэг зүйл уруу тэмүүлнэ гэдэг нь сөрөг зүйл болох тухай; Таталцлын хуулийн нууц юу вэ?; Амьдралын мөч бүрийг таашааж сурах тухай; Бясалгалын ач тус; Тав тухтай бүсээсээ гарах тухай; Яагаад энтрепренер хүн тамирчинтай адил вэ?; Амьдрал бол ойр зайн гүйлтийн хурдаар марафонд гүйхтэй адил гэх мэт сэдвүүдийн хүрээнд ярилцлаа.

  • Залуу хүн та бүхнийг хийж чадна - МУГЖ О.Анужин | Нямын Найм #43

    15/07/2018 Duration: 39min

    23 насандаа Монгол Улсын Гавъяат Жүжигчин цолийг хүртээд буй Отгонтөгсийн Анужин маань энэхүү хүндэт цолийг хүртсэн долоо хоногтоо бидний Нямын Найм подкаст нэвтрүүлэгт оролцох урилгыг хүлээн авч сонсогч та бүхэнтэй ийнхүү уулзалдаж байна. Энэхүү ярианаас та Тавьсан зорилго өөдөөгөө тууштай тэнцэх тухай; Багш, томчуудаасаа үргэлж суралцаж тэдний сургаалийг дагах тухай; Дуртай хийгээд хийх ёстой зөв зүйлээ олсон тохиолдолд түүнийхээ төлөө тэнцэх; Хариу нэхэлгүй сэтгэлээр бусдад өгдөг хүн илүү гайхалтай зүйлсийг эргүүлээд авдаг тухай; Амжилт гэдэг маш их хичээл зүтгэлийн үр дүнд бий болдог зүйл гэдэг тухай болон Анужингийн амьдралын хэв маяг, ертөнцийг харах өнцөг, түүх сонин хачин зэргийг сонсох болно.

  • Эрч хүчтэй амьдрал уруу үсэрцгээе! - "Амьдаараа" үйл ажиллагаанаас | Нямын Найм #42

    11/07/2018 Duration: 02h11min

    Өнгөрөгч 8 сар хүрэхгүй хугацаанд та бүхнийхээ сонорт хүрч нийт 180 мянга гаруй сонсогчдын хандалтыг аваад буй Сэхээтэн Подкастын Нямын Найм нэвтрүүлгийн хамгийн анхны амьд үйл ажиллагаа 7-р сарын 8-ны Ням гарагт болж өнгөрлөө. "Нямын Найм: Амьдаараа" үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн зочид, сонсогч нартайгаа ярилцаж сэтгэгдлийг нь асууж нэвтрүүлгийн үндсэн асуултуудаас сонгож зарим асуултуудыг юуны түрүүнд тавив. Үйл ажиллагаа маань зохион байгуулагдсан Workcentral Mongolia coworking space-ийн талаарх танилцуулгыг Г.Учрал маань хүргэв. Олон нийтийн сүлжээ, мэдээллийн технологийн хэрэгсэл ба амьдралын хэв маяг сэдвээрх хэлэлцүүлгийн хэсгээс тасдан оруулав. Үйл ажиллагааны төгсгөлд хөтлөгч Х.Цогтбилгүүндарь миний ээж доктор Н.Сарантуяа үг хэлэв. Мөн Positive Mongolians төслийн Төвшөө ах, Дөлгөөнөө эгч үйл ажиллагааг маань дүгнэсэн сайхан зөвлөгөө өгөв.

  • Хувийн амьдрал маань холдсон ч алдаанаасаа би суралцсан - Дуучин A Cool | Нямын Найм #41

    01/07/2018 Duration: 46min

    Найрамдал зуслан, Ариунзаяа дуугаараа овоглогддог дуучин A Cool буюу Баттулга овогтой Анхбаяр ах 7-р сарын анхны дугаарын маань зочноор оролцлоо. Аливаа зүйлээс авахыг нь авч гээхийг нь гээх сэтгэлгээтэй байх тухай; Уламжлал шинэчлэлийг хослуулан хувь хүний хувьд хөгжих тухай; Амьдралын том шийдвэрүүдээ гаргахдаа сэтгэл хөдлөлөөр өнгөцхөн хандах бус нухацтай хэрхэн бодох тухай; Өөрөө өөртэйгөө ярилцаж амжилтыг төсөөлөн харах тухай гэх мэтчилэн олон гайхалтай сэдвүүдийн талаар хөдөлмөрч, бүтээлч дуучин ах түүнтэй ярилцлаа. Мөн подкастаасаа энэ долоо хоногт буюу 7-р сарын 8-ны өдөр болох "Нямын Найм: Амьдаараа" нэг өдрийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллээ сонсоорой!

  • Бүсгүйн Код: Амжилттай бүсгүйн амьдрал, хандлага, дадал, сэтгэлгээний нууц | Тайвантай Хамт #32

    27/06/2018 Duration: 59min

    Амжилттай бүсгүйн амьдрал, хандлага, дадал, сэтгэлгээний стратегийн нууцад нэвтрэхүй - Барбара Коркоран: - Тэрээр энэхүү номоор бүсгүйчүүдэд хандаж юуг хэлэхийг хүсэв - Түүний хүсэл мөрөөдөл хаанаас эхэлсэн, ажлын гараагаа эхэлж байсан түүх - Өөрийн хувийн бизнесээ найз залуугаасаа зээлсэн мянган доллар аар эхлүүлж байсан зоримог шийдвэр - Үүрд хамт байна гэж бодож явсан найз залуу нь түүнээс урваж, хаяж явсан цаг мөчийг хэрхэн даван туулсан - Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналтын үед тэр өөрийн хамт олонтойгоо хэрхэн даван туулсан тухай - Өөрт байгаа сул талаа нууж давуу талаа хөгжүүлснээр бид юунд хүрч болох вэ? - Эрчүүд давамгайлсан ажлын талбарт эмэгтэй хүн байна гэдэг ямар сонирхолтой гээч - Хэрэглээний зах зээлийн 80 орчим хувийг эмэгтэйчүүд атгаж буй боловч дээд шатны удирдлагуудын түвшинд эзлэх хувь хангалтгүй байна. - Тэдэнд өөртөө итгэх итгэл чухам яагаад дутагддаг вэ? Дээрх асуултуудын хариултыг номын хэлэлцүүлгийн энэ дугаараас хамтдаа олж мэдэхийг хичээе.

  • Аминчхан бус сэтгэлтэй байх нь амжилттай амьдрал – Б.Маргад-эрдэнэ | Нямын Найм #40

    24/06/2018 Duration: 01h05min

    Шатрын олон улсын зэрэгт тамирчин, олон амжилтын эзэн Батбилэг овогтой Маргад-эрдэнэ бол бидний энэ долоо хоногын хүндэт зочин. Удирдлагын Академийн шинэхэн төгсөгч тэрээр Сэхээтэн төслийн ард олон ажлыг амжуулж, зүтгэж яваа нэгэн бөгөөд миний 15 жил нөхөрлөж буй анд найз маань билээ. Энэ долоо хоногт бид хоёр Амьдралыг өөдрөгөөр харах тухай; Дотоод сэтгэлийн аз жаргалыг юунаас авдаг бэ буюу амьдралын зургаан сургамж; Хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрүүлж цаг хугацааг үржүүлэх тухай; Шатрын спорт болон оюуны спортоор хичээллэх ач тус, амьдралын хэв маягт үзүүлэх нөлөө; Юуг хэлэх нь бус хэрхэн хэлэх нь чухал болох тухай гэх мэт бусад олон гайхалтай сэдвүүдийн талаар ярилцлаа.

  • Мэдээллийн чанараас амьдралын чанар хамаарна – Доктор Н.Сарантуяа | Нямын Найм #39

    17/06/2018 Duration: 01h11min

    Эх орондоо ирээд ярицлсан анхны зочин маань Доктор Нансалын Сарантуяа (PhD/ScD) юм. Сэхээтэн төслийн санаа анх ээжийн маань туурвисан ном бүтээлээс сэдэл авч буй болж байсан тул энэ удаагийн дугаар бусдаасаа ондоо дугаар болсон. Учир нь ээжтэйгээ би түүний долоо хоногын тухай бус харин түүний залуучуудад хэлэхийг хүсдэг зүйлсийн талаар ярилцсан билээ. Яагаад мэдээллийн чанараас амьдралын чанар хамаардаг тухай, Өрнө Дорнын гүн ухаан, соёл иргэншил, сэтгэлгээний ялгаа, Сэхээтэн гэж хэн болох, Хэрхэн бие дааж боловсол мэдлэг эзэмших түүнд юуг анхаарах зэрэг олон үнэ цэнэтэй сэдвүүдийг хөндсөн дугаар боллоо.

  • Бүгд нурж унах цагт сэтгэлийг дүүргэх, биеийг тэтгэх хүч | Нямын Найм #38

    10/06/2018 Duration: 39min

    Америкт оюутны амьдрал сэдвээр ярьсан подкаст. Гарчиг нь өөртөө зориулж ингэж бичиж мөнхлөхийг хүссэн юм шүү. +++++++++ Хагас жил гаруй үргэлжилсэн Нямын Найм подкастаа анх удаа хийлгүй орхиё гэж бодоод та бүхэндээ уучлалт хүсэх гэж байснаа болиод ийнхүү 38 дахь дугаараар би та бүхэнтэйгээ золгож байна. Энэ долоо хоногт нэгэн хүндтэй, хайртай хүнтэйгээ ярилцаж та бүхэндээ маш том бэлэг баръя гэж бодож байсан ч тэр хүн дээрээ би очих цаг өдөртөө очиж чадаагүй юм. Тэр хүн бол ээж маань. Энэ Пүрэв гарагт би Миннесота мужаасаа гараад эх орон Монгол Улсдаа Баасан гарагт ирэх байсан боловч үйл хэрэг маань саад тотгортой учраад би төлөвлөсөн цагтаа очиж чадахааргүй болсон. Гэхдээ зүгээрээ, дэндүү сайхан сэтгэлтэй, хайртай дотнын хүмүүсийнхээ ачаар бүх зүйл маань бүтээд л явж байгаа шүү. Тиймдээ ч тэр хүмүүсийнхээ хайрыг дааж хийж буй зүйлээ зогсоолгүй хийе гэж хүссэн билээ. Баасан гарагийн үдэш эх орондоо ирээд Бямба гарагт нь би Америк дахь Монгол Оюутны Холбооноос зохион байгуулсан Мянган бээрийн аялал нэг алхм

  • Алдахаас бүү ай - Г.Учрал | Нямын Найм #37

    03/06/2018 Duration: 01h22min

    Амьдралдаа чухал шийдвэрүүд гаргаж буй цаг үед тань түлхэх хүч болох зочин бол Ганбаатар овогтой Учрал юм. Монгол Улсын Их Сургуулийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн түүний блог, нийтлэлүүдийг та Medium.com платформоор яг одоо шууд уншиж түүний ертөнцөөр аялах боломжтой. Тэрээр яахын аргагүй өнөөдрийн Монгол Medium блог бичээчдийн шилдэг төлөөлөл болсон бүсгүй юм. Гарааны бизнес эрхлэгчид, энтрепренерүүдтэй маш ойр ажилладаг тэрээр яг одоогоор Монголын анхны олон улсын хамтын оффис Workcentral Mongolia-д төслийн зохицуулагчаар ажилладаг билээ.

page 7 from 9