Synopsis
- -
Episodes
-
Туршлагатай нь ч ганхдаг - С.Болдсайхан | #114
10/10/2020 Duration: 01h15minБидний өнөөдрийн зочин Самбуугийн Болдсайхан нь Япон улсын Токио хотын “Васеда” их сургуульд Улс Төрийн Шинжлэх Ухааны докторын зэрэг хамгаалахаар Япон улсын засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй эрдэмтэн юм. “Байгалийн баялгийн хараал” улс төрийн намуудад хэрхэн яаж нөлөөлдөг талаар, санал худалдан авалт болон бизнесийн хамтрагч хэлбэрээр улс төрийн эрх мэдэлд гарч дараа нь эрх мэдлээ ашиглаж клиант буюу үйлчлүүлэгчийнхээ эрх ашигт таарсан боломж бололцоогоор хангадаг клиантелизмын үзэгдлийг Монголд ямар хэлбэрээр оршин тогтнодог талаар зэрэг сэдвүүдэд Болдсайхан нь төвлөрч судалгаагаа өрнүүлдэг билээ. Мөн Болдсайхан нь Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Азын сангийн дэмжлэгтэйгээр Зориг Сангийн хэрэгжүүлж байгаа залуусын улс төрийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Өглөө” төслийн багийн гишүүн юм. Энэ дугаарынхаа эхний хэсэгт бид хоёр Монгол Улсад ямар ямар төлөөллийн асуудлууд улс төр, нийгэмд маань буй талаар болон Өглөө төслийн талаар ярилцсан бол хоёр дугаар хэсэгтээ хэрхэн залуу мэргэ
-
Икигай – Номын хэлэлцүүлэг, Зохиолч: Хэктор Гарсиа ба Францез Мираллэс | #112
27/09/2020 Duration: 01h23minХүн бүрийн икигай өөр өөр боловч бүгдээрээ утга учрыг эрэлхийлэгчид. Өнөө цагт бид бага багаар л жинхэнэ мөн чанараасаа дайжин хөндийрч, утга учраар дутмаг амьдрал уруу чиглэсээр. Икигайтайгаа холбогдох төгс арга зам гэж үгүй. Гэвч бидний Окинавачуудааас сурсан зүйл бол икигайгаа олоход тэгтлээ санаа зовох хэрэггүй юм билээ. Амьдрал бол шийдэх ёстой асуудал биш. Харин чамайг хайрладаг хүмүүсээр хүрээлүүлж, өөрийн дуртай зүйлээ хийж завгүй байхын нэр юм гэдгийг санаарай. Зүгээр л амьдарцгаая.
-
Боломж бол таны зогсож буй цэг - Х.Цэндсүрэн | #111
24/09/2020 Duration: 01h26minЯпон улсын Токишима их сургуулийн Гажиг заслын тэнхимд докторантын 4-р курсийн судлаач эмч мөн тус тэнхимийн туслах багш Хүрэл-Очирын Цэндсүрэн нь манай подкастын энэ улирлын тэргүүн зочин юм. Цэндсүрэн нь дан ганц судлаач гэхээс илүүтэйгээр түүнийг би жинхэнэ нөлөөлөгч гэж тодорхойлно. Учир нь тэрээр өөрийн мэргэжлийн салбарыг мэдлэг, мэдээллийг хялбаршуулж бидэнд буюу Монголын медиа хүлээн авагч нарт зориулж эрүүл амьдралын хэв маягийн энгийн хирнээ нэн эрхэм контентийг өөрийн олон нийтийн сүлжээний аккаунтуудаараа буюу Инстаграм хуудас, Youtube суваг болон Dental Update подкастаараа дамжуулан хүргэдэг судалгаа-шинжилгээ дээр тулгуурлан бусдад мэдлэгээ түгээдэг жинхэнэ нөлөөллийн, хөгжлийн ажил хийж буй нэгэн билээ. Энэхүү подкастын бичлэгийг бид хоёр хамтдаа энэ оны 5-р сарын сүүлээр бичсэн боловч хөтлөгч миний хувьд нийгмийн цаг үеийн байдал, зуны амралтын саруудын удаашрал, болон хувийн шийдвэрээс шалтгаалж нийтлэхийг түр азнаж байгаад одоо бэлтгэн хүргэж байгааг минь хүлээн авна уу? Энэхүү подкас
-
Залуу насны манифесто (Featuring: San Juniper - Өөрийнхөөрөө) | #110
03/09/2020 Duration: 28minСайн байна уу? Удаан уулзсангүй шүү, хөтлөгч Билгүүнээ байна. Уламжлал дагуу, юуны түрүүнд та энэ дугаарыг сонсоод юу хүртэх тухай товчхон дурдъя. Өнгөрсөн 3 сар миний хувьд амьдралын олон даваа саад, ухаарал, үл ойшоож зугтах боломжгүй нөхцөл байдлуудыг бий болгосон. Энэ цаг хугацаа дээр үндэслээд, ер нь насанд хүрсэн амьдралаасаа ухаарсан 10 зүйлээ олж бичиж, түүнийгээ би өөртөө залуу насны 10 тунхаг буюу манифесто гэж нэрлэсэн юм. Энэ подкаст дээр миний олон удаа давтаж хэлдэг санаануудын нэг нь бидний туулах зовлон бэрхшээл адил байдаг гэсэн санаа. Энэ нь бид амьдралын яг нэг замаар яг адилхан зүйлсийг туулдаг гэсэн үг биш. Харин бидний өөр өөр замаар туулсан ондоо ондоо бэрхшээл саадууд мөн гаргасан алдаа оноонууд маань биднийг эцсийн эцэст адил төсөөтэй ухаарал сургамж, мэдрэмж бодролууд уруу хөтөлдөг. Тийм болохоор би өөрийн өөртөө зориулж бичсэн тунхагуудаа тантай хуваалцаж байгаа юм. Үүнээс та сэхээлэг арга ухаанаа гаргаж авахыг нь авч гээхийг нь гээнэ гэдэгт хөтлөгч би итгэлтэй байна *** Өнгөр
-
Finding Chika - Номын Хэлэлцүүлэг, Зохиолч: Mitch Albom | #109
19/05/2020 Duration: 44minTuesdays with Morrie номоороо дэлхийд bestseller болсон зохиолч Mitch Albom-ийн шинэхэн бүтээл болох Finding Chika номын хэлэлцүүлгийг та бүхэндээ хүргэхэд бэлэн боллоо. Энэ бүтээлээс та гэр бүлийн тухай, хайрын тухай, хагацлийн тухай хичээлүүдийг та бяцхан Чика охины түүхээр дамжуулан суралцах болно.
-
Амьдралын 3 үе: Тэмцлээс сэргэн мандалт уруу - А.Түвшинтөр | #108
16/05/2020 Duration: 01h01minАриунчулуун овогтой Түвшинтөр нь Сэхээтэн Подкастын 108 дахь удаагийн дугаарын зочноор оролцлоо. Та бүхэн түүнийг уран бүтээлч нэр болох Thaddeus-аар нь мөн эсвэл түүний урлан бүтээдэг TUG Network-ийн Алимаа'd Daily Life комикоор нь мэднэ гэдэгт итгэлтэй байна. Түвшинтөр бид хоёр энэ удаагийн дугаартаа түүний амьдралын 3 өөр үеэр аяласан юм. Амьдралынх нь хамгийн хэцүү үе буюу тэмцлийн үед түүний хамгийн том бодит бэрхшээл нь статистикаар үзэхэд өвчилсөн 10 хүн тутмын 7 нь нас бардаг өвчнийг даван туулах байсан. Гэсэн хэдий ч тэрээр хэлэхдээ, түүний тэмцэж байсан дайсан нь өвчин биш өөрөө байсан аж. 22 настай залуу сэхээтэн маань 2 жил нийгмээс өөрийгөө тусгаарлаж, амьдралынхаа 3 жилийг гээсэн ч, тэрхүү тэнцлийн үе нь өөрийгөө хамгийн ихэээр нээсэн цаг хугацаа нь байсан аж. Энэ удаагийн дугаар нь сонсогч танд өөрийн биеэр туулаагүй ч ойлгож мэдрэх ёстой ухаарлыг өгсөн, амьдралын үнэ цэнийг мэдрэх товч дөв замыг олгосон дугаар байх болно. Энэхүү дугаарыг бид Unitel-ийн Дараа Төлбөрт Энтентэйнмэнт үйлчилгээт
-
Гадаад хэлээр хэрхэн чөлөөтэй харилцах вэ? | #107
06/05/2020 Duration: 01h01minЭнэ удаагийн дугаараар зочин хөтлөгч А.Энхзултай хамт төрөлх хэлнээсээ гадна гадаад хэл дээр хэрхэн өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, бидэнд ямар ижил төстэй асуудлууд тулгардаг, тэрхүү бэрхшээлийг даван туулахад ямар арга техник, хандлага, сэтгэлгээг өөртөө бий болгох талаар нээлттэй ярилцлаа. Мөн IELTS шалгалтын ярианы ур чадварыг шалгах хэсэгт хэрхэн өндөр оноо авах боломжтой байдаг талаар түүний хувьд өөрийн туршлагаа хуваалцсан.
-
Амьдрал гэдэг бол чиглэлтэй алхаж байгаа зам - Г.Ганзориг | #106
14/04/2020 Duration: 01h36minМандал даатгал ХК-ийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал Г.Ганзоригтой ярилцсан дугаарыг хүлээн авна уу. Энэхүү дугаар дээр яригдсан сэдвүүдийн хураангуй: - Мэдээллийн чанах процесс - Объектив ба субъектив хандлага - University of Leeds-д магистрын зэргээ хамгаалах болсон шалтгаан - Метал рок хөгжмийн тухай - Амьдрал өөрийн гэсэн чиг зүгтэй байх ёстой - Урагшаа алхахгүй байгаагийн шалтгаан нь айдас - Эдийн засгийн ойлголт - Хөдөлмөрийн болон хөрөнгийн зах зээл - Эдийн засгийн өсөлт гэж юу вэ - Эдийн засгийн хямрал гэж юу вэ? - Эдийн засгийн бодлого гэж юу вэ? - Ном унших тухай - Эрсдэлийн тухай
-
Б.Батжин (Tomujin): Өвдөлт авдаггүй хүн хэзээ ч хөгждөггүй | #105
28/03/2020 Duration: 02h15minForbes сэтгүүлээс АНУ-ын хамгийн шилдэг коллежоор нэрлэж байсан Williams коллежийн төгсөгч Б.Батжинг дахин урьж ярилцлаа. Подкастын хураангуй, сэдвийн дараалал: - Өөртөө бий болгож чадсан амжилттай байхад нөлөөлдөг дадал зуршил - Бүтэлгүйтлийг даван туулах талаар - Өвдөлт бол хөшүүрэг - Бүх асуудал хувь хүндээ байдаг - Тодорхой зүйл дутагдаж байвал түүнээс хүсэл үүсдэг - Тав тухтай бүсэд хүн хэзээ ч өөрөө өөртэйгөө танилцахгүй - Өөрийнхөө авдрыг уудал. Бусад хүмүүсийг биш өөрийгөө сонс. - Өөртөө байгаа асуудлыг өвөрмөц асуудал гэж боддог хүмүүст дургүй - Хэн ялах биш хэн удаан амьдрах вэ гэсэн тоглоом - Тэвчээрийн тухай - Айдас байхгүй бол чамд зориг байхгүй гэсэн үг - Юу сурч байгаадаа биш яаж сурч байгаагаас хүн өөртөө юм олж авдаг - Багш гэдэг мэргэжлийг од болгоё Youtube-ээр үзэх бол https://www.youtube.com/watch?v=4LcXpxHXa_g&t=2985s
-
Бэрхшээлийг хэрхэн боломж болгож эрхшээх вэ? | #104
24/03/2020 Duration: 34minӨөрчлөх боломжгүй нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, дасан зохицнох нь хүнд байх ёстой хамгийн чухал чадваруудын нэг. Монголд боловсролын тогтолцооны судалгаа хийж байгаа Миннесотагийн Их Сургуулийн Профессор, миний зөвлөх багш маань Монгол Улсад хэдэн хоног өнгөрүүлээд эргэж ирчихээд надад хэлэхдээ Монголчууд өөрсдийн дасан зохицнох чадвараа үнэхээр сайн ухамсарладаг ард түмэн байна гэж хэлсэн. Үүнийг сонссон би, хуваалцсан багш бид хоёр Монгол Улсын төдийгүй ондоо улс орнуудын асуудлуудын гарц шийдэл нь өөрсдийгөө мэддэг ард түмэн юм гэж ярьж билээ. Миний бодлоор Монголчуудын соёл иргэншлээс сурч болох хамгийн чухал зүйл бол дасан зохицнох юм шүү. Залуус бидэнд байх ёстой, хурцлах ёстой уугуул чадвар гэж итгэж байна. Тиймээс энэ цаг үед бид хамгийн хурдайцтайгаараа дасан зохицнож хэрэгтэй хүмүүстээ хэрэг болж, мэдээлэл өгч, өөрсдийнхөө амьдралд ч хэрэгтэй зүйлсийг хийгээрэй.
-
IELTS шалгалтын сонсох хэсэгт хэрхэн өндөр оноо авах вэ? | #103
15/03/2020 Duration: 42minСонсох гэдэг бол зөвхөн мэдээллийг боловсруулахаас гадна тухайн хэлээр өөрийгөө илэрхийлэхэд хамгийн том түлхэц болох ур чадвар юм. Хүн бүтэн амьдралынхаа турш тухайн хэлээр харилцахдаа дийлэнх хэсэг буюу 45 хувийг сонсоход зарцуулдаг байна. Хэрвээ гадаад хэлний сонсох ур чадвараа сайжруулъя гэвэл тухайн хүний яриаг сонсохдоо өөрийн гэр бүлийн гишүүн гэж бодож сонсох хэрэгтэй.
-
Сэхээтэн бол хүрэх цэг биш явах зам юм | #102
10/03/2020 Duration: 01h01minСайн байна уу? Танд баяр хүргэе бас баярлалаа. Учир нь Сэхээтэн Подкаст маань ийнхүү хуучин үеийн төгсгөл, шинэ үеийн эхлэлийн дугаараар хүрч байна. Өөрөөр хэлбэл энэ бол огтлолцолын тухай дугаар юм. Тайванаа Билгүүнээ хоёр огтлолцож Сэхээтэн Подкаст бий болсон тухай, сонсогч та болон хөтлөгч бид нар огтлолцож Сэхээтэн Гэр Бүлийг бий болгосон тухай, бидний амьдралын сайнтай саартай бүх үйл явдлууд хоорондоо огтлолцож өнөөдрийн биднийг бүтээсэн тухай дугаар.
-
А.Энхзул: IELTS шалгалтад хэрхэн үр дүнтэй бэлдэх вэ? | Тайвантай хамт ТМ #11
29/01/2020 Duration: 35minСэхээтэн подкаст - Дугаар 101 Энэ удаагийн дугаарын зочин хөтлөгчөөр Энхзул уригдаж өөрийн англи хэлний дунд шатны ахисан төвшнөөс 28 хоногийн хугацаанд бие даан бэлдэж IELTS шалгалтад 7.5 оноо авсан туршлага, арга барилаа хуваалцлаа. Ердөө нэг сарын хугацаанд өөрийн оноогоо 6-аас 7.5 болгож ахиулж чадсан түүний хичээл зүтгэлийн ард сэтгэлзүйн бэлтгэл ямар чухал болохыг онцлон тайлбарласан юм.
-
Дэлхийн Хамгийн Аугаа Худалдаачин | Номын Хэлэлцүүлэг #36
27/01/2020 Duration: 59minСэхээтэн Подкастын 100 дахь дугаараараа бид АНУ-ын зохиолч агсан Ог Мандиногийн "Дэлхийн Хамгийн Аугаа Худалдаачин" нэртэй урам зоригийн, уран зохиолын бүтээлийг хүргэж байна. Энэхүү Номын Хэлэлцүүлгийн дугаарыг Тайванаа биш Билгүүнээ хөтөлж буй шалтгаан нь 2020 онд Сэхээтэн Подкастад орж буй томоохон өөрчлөлтүүдийн нэг нь бид илүү уян хатан байхаар шийдсэнд билээ. Сэхээтэн Подкаст маань үнэ цэн дээр төвлөрсөн платформ байсаар ирсэн тиймээс бид хоёр хэн хэн нь чөлөөтэйгөөр Сэхээтэн Подкаст сувгаа ашиглаж хүссэн контент булангийнхаа хүрээнд та бүхэнтэйгээ холбогдохоор шийдсэн юм. Энэхүү ном нь зоригжуулалт болон сэтгэлгээний тухай ном гэж ойлгож болно. Тиймээс ч энэхүү дугаар маань яг энэ хоёр хэсэгт хуваагдаж энэхүү номыг хэлэлцсэн. Ингээд Билгүүнээгийн зориг зүрх гаргаж Тайвангийн контентыг анх удаа хөтөлж хийсэн дугаарыг хүлээн авна уу?
-
О.Отгонбаяр: Бусдад өгөх нь амжилтыг араасаа дагуулдаг | Тайвантай хамт ТМ #10
19/01/2020 Duration: 01h42minСэхээтэн подкаст - Дугаар 99 Анх АНУ-ыг нэг халаасандаа 300 доллартой, нөгөө халаасандаа цаас, бал, харандаатай зорьсон түүний хувьд хөдөө орон нутагт арван жилийн сургуулиа төгсөж дэлхийн нөгөө бөөрөнд орших дэлхийд шилдэг сургуулиар зүй ёсоор нэрлэгдэх UTAH-ын их сургуулийг геологич мэргэжлээр 4 жил суралцаж төгсөөд одоогоор Оюу толгой ХХК-д ил уурхайн геологич мэргэжлээр ажиллаж байна. Анхан шатнаас англи хэлээ бэлдэж IELTS шалгалтыг 4 удаа өгч үзсэний үр дүнд тэтгэлгийн болзол хангах оноогоо өвөртөлж чадсан нь түүнийг ямар уйгагүй, хичээл зүтгэлтэй нэгэн гэдгийг батлан хэлнэ. АНУ-д суралцах хугацаандаа UTAH-ын их сургуулийн оюутны зөвлөлд төлөөлөгчөөр сонгогдож ажиллаж байсан төдийгүй Мексикийн Монтеррей хотод Мексик залуучуудад сайн дураараа англи хэл зааж байсан туршлагатай нэгэн. Оюутан байх хугацаандаа Эквадор, Чили, Перу, Панам мөн Шинэ Зеландад судалгааны ажил хийх, мэргэжлийнхээ хүрээнд танилцах аялал хийж Монгол оюутнуудтай хамтарч 3000 гаруй мэргэжлийн номыг 3 жилийн хугацаанд цуглуулж Монголын и
-
Ц.Тэгшбаяр: Боломжийг Бүтээх, Цэгүүдийг Холбох, Тухтай Бүсээсээ Гарах | НН #79
13/01/2020 Duration: 01h17minСэхээтэн Подкастын 2020 оны хамгийн анхны хүндэт зочин бол амьд хөгжмийг сонгодог хөгжимтэй хослуулж Synth-pop хөгжмийн чиглэлээр уран бүтээл туурвидаг Redline хамтлагийн дуучин, төгөлдөр хуурч Цээпил овогтой Тэгшбаяр юм. Тэрээр СУИС-ийн Концертмейстр /accompanist /мэргэжлээр төгссөн ба одоо мөн сургуульдаа магистрын зэрэг хамгаалж, мэргэжлээ дээшлүүлэнгээ багшилж буй нэгэн юм. Хөтлөгч миний хувьд Тэгшээ бол зөвхөн дуучин, хөгжимчин, хөгжмийн зохиолч биш харин зурагчин, аялагч, Youtube-чин, сошиал медиа нөлөөлөгч, өндөр бүтээмжийн эзэн юм. Маш олон сонирхлуудаа тэгш хөгжүүлж, мэдлэг чадваруудаа холбож зөвхөн өөрийнхөө амьдралын баяжуулаад зогсохгүй урлаг уран бүтээл, контентоороо маш их үнэ цэн бүтээж буй залуу бол Тэгшбаяр билээ. Бид хоёр энэ дугаартаа боломжийг хүлээх бус харин олж, хайж, бүтээх сэтгэлгээ, танилын хүрээ буюу сүлжээ, холбоог эрхэмлэх нь яагаад чухал болох тухай, хамт олон дундах ондоо болон төсөөтэй зан ааш, чадвар зэргийг хэрхэн зөв таньж, ганцаараа зүтгэх биш хамтаараа лаг байж хөгжих ту
-
Жилийн дүгнэлт + Шинэ оны зорилгууд | Архирч буй 2020!
31/12/2019 Duration: 01h19minХамтдаа 2019 оноо дүгнэж мөн 2020 оноо төсөөлж бид хоёр энэхүү нэг арван солигдож буй мөчид зориулсан тусгай дугаарыг бүтээлээ. Шинэ ондоо та өөрийгөө илүү ихээр сорьж, сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарч, өөрийгөө сонсож, үл сатаарагч нэгэн байгаарай!
-
Тоглоом мэт хандаж, сониуч байх- Б. Хүрэлбаатар | Тайвантай хамт ТМ #9
14/12/2019 Duration: 01h06minЭнэ удаагийн дугаарт "One Young World Summit" чуулганд “Рио Тинто” группийг төлөөлөн оролцсон Оюу толгой компанийн Удирдлагын Системийн инженер Бат-Оршихын Хүрэлбаатар хүндэт зочноор оролцлоо. Түүний хувьд Эрдэнэт хотод төрж, өссөн ба бага наснаасаа Орос цэцэрлэг, сургуульд суралцаж цаашлаад Томскийн Удирдлагын Систем болон Радио-электроникийн Их Сургуульд Инновацийн Удирдлага мэргэжлээр төгссөн.
-
Оргилыг биш өөрсдийгөө эрхшээх гэж мацдаг- Б.Батсүрэн | НН #78
01/12/2019 Duration: 01h34min2005 онд Монгол Улсдаа 10 жилийн сургуулиа төгсчихөөд Америкийн Нэгдсэн Улсад хэлний бэлтгэлд суралцаж улмаар тус улсын их дээд сургуульд элсэн орох зорилгыг өвөртлөн ирсэн нэгэн залуу хүүгийн түүхийн эзэн бол Нямын Наймын энэ удаагийн 78-р дугаарын хүндэт зочин Б.Батсүрэн юм. Энэ цаг үеэс хойш 11 жилийн хугацааг АНУ-ын Калифорниа, Иллиной, Небраска, Юта зэрэг мужуудад ажиллаж, амьдарч, суралцаж өнгөрөөж улмаар АНУ-д хожим хойно түүний араас ирсэн Монгол хүүхэд, залууст замыг нь засаж, жимийг нь тодруулж өгсөн нэгэн бол тэр билээ. АНУ-д үлдэж ажиллах саналыг нэгэн топ компанийн захирлаас хүлээн авсан ч, Монгол Улсдаа эргэж очих шийдвэрийг оронд нь гаргасан түүний энэ шийдвэр нь амьдралдаа гаргаж байсан хамгийн зөв шийдвэр яагаад мөн байсан бэ? Анх Компьютерийн Шинжлэх Ухааны мэргэжлээр суралцаж байсан тэрээр яагаад мэргэжлээ сольж бизнесийн чиглэлээр суралцаж, төгссөн бэ? Түүний яг одоо хүрэх гэж хичээж буй амьдралын зорилго нь Монголчуудыг, Монгол Улсыг дэлхийн тавцанд BBC телевизийн дурангаар тольдуу
-
Сэтгэцийн эрүүл мэнд ба Миний 2 цент | Нямын Найм #77
26/11/2019 Duration: 58minСайн уу? Подкастын хамтран хөтлөгч Билгүүнээ нь байна. Удаан уулзсангүй шүү. Эргээд уулзахдаа хөнгөн биш хүнд сэдвээр ярилцахаар шийдлээ. Тиймээс юуны түрүүнд уучлалт хүсэж байна. Магадгүй миний ганцаараа бичиж байсан соло дугааруудаас минь энэ дугаар хамгийн "vulnerable" буюу өөрийн бамбайгаа буулгасан дугаар маань болов уу? - Энэ дугаартаа би өөрийн сэтгэл зүйчтэйгээ уулзаж байгаа уулзалтуудынхаа хураангуйг, үүнээсээ суралцсан анзаарсан зүйлсээ хуваалцсан юм. - "Self-care" буюу өөртөө халамж анхаарал тавих нь яагаад чухал вэ гэдгийг мөн чин сэтгэлээсээ буюу өөрийн амьдралынхаа сүүлийн үеийн туршлага, мэдрэмжүүд дээр тулж байж ярилаа. - Мөн өөрийн амьдралдаа хэрэгжүүлэхийг зорьж буй, хүнд цаг үед хамгийн их надад тусалсан буюу өөрөөр хэлбэл шалгарсан дадал зуршлуудаа хуваалцлаа. - Эцэст нь амьдралын ямар ч өөрчлөлт, цаг үе, даваа саад нь таныг эцсийн эцэст илүү том хүн болгодог юм шүү гэдэг мэссэжийг энэ дугаараараа түгээхийг хүслээ.