Synopsis
- -
Episodes
-
Хуваалцах түүхээ олж, хүссэн боломжоо хүртэх нь - Б.Батзаяа #132
29/05/2022 Duration: 52minТэтгэлэг аппликэйшний үүсгэн байгуулагч Б.Батзаяатай Хоббигоо ажил болгож өөрийн хүссэн зүйлээ хийж амьдрах, Боломж хаана байдаг, Тэтгэлэг хүртэх бодит боломж бололцоо, Утга учиртай харилцаа холбоо, Өөрийгөө орчин үед хэрхэн илэрхийлэх тухай зэрэг сэдвүүдээр энэ удаагийн дугаартаа бид ярилцлаа. Зочны тухай: - Тэтгэлэг аппликейшн: http://www.tetgeleg.com/ - Instagram: https://www.instagram.com/fromzaya/ Хамтарч бүтээлцсэн: - ДҮРСИЙГ (Youtube хувилбарт): https://graph.mn/ | “Нүдэнд тусахуйц” мэдээ мэдээллийн сайт - АУДИОГ: https://www.tincanpodcastroom.com/ | Подкаст бичлэгийн студи Энэ дугаарын хөтлөгч Билгүүнээ байлаа ⚡️ Надтай холбогдоорой: - Instagram: http://instagram.com/tsogtbilguundari
-
Ад үзэгдэх зориг - Номын хэлэлцүүлэг | #131
27/02/2022 Duration: 45minАдлерын сэтгэл судлалын талаар өгүүлэх энэхүү сонирхолтой номын хэлэлцүүлгийг энэ удаагийн дугаараар онцлон хүргэлээ.
-
2022 онд онцлох ДАДАЛ ЗУРШИЛ | #130
08/01/2022 Duration: 36min2021 оноо дүгнэж 2022 ондоо бэлдэх бэлтгэлээ та хийсэн үү? Энэ дугаараараа хөтлөгч Билгүүнээ нь 2021 оноо Нямын Найман асуултуудын тусламжтайгаар дүгнэж эцэст нь 2022 ондоо ямар зорилго, зорилтууд тавиад байгаа гэдгээ хуваалцлаа.
-
Tesla Traders, Болд: Амжилт биш алдаа нь хүнийг босгож явдаг | #129
03/01/2022 Duration: 01h14minTesla Trader-ийн үүсгэн байгуулагч Болд бидний урилгыг хүлээж авч хувьцаа, койн, зах зээлийн хөдөлгөөн, мөнгөний урсгалтай холбоотой сонирхолтой яриаг бидэнд хүргэлээ.
-
АНУ-д амьдрах, Мэргэжил ба сургуулиа сонгох, Магистраар сурахын сорилт ба давуу талууд | #128
30/11/2021 Duration: 26minСайн уу хөтлөгч Билгүүнээ байна. Би 2022 онд хувийн Youtube сувгаа хөгжүүлэх зорилго тавиад хэд хоногийн өмнө анхны бичлэгээ Youtube суваг дээрээ оруулсан байгаа (Холбоосыг нь доор оруулав). Миний хамгийн түрүүнд хүргэсэн бичлэг нь "See you in ... ago" нэртэй цувралын анхны дугаар юм. Энэ цувралаар би амьдралынхаа өнгөрснийг эргэн харж, туршлагуудаасаа хуваалцаж, тухайн үед төрж байсан мэдрэмж, бодлуудаа хуваалцах зорилготой билээ. Би 2013 онд 45-р дунд сургуулийг төгсөөд шууд АНУ-д суралцахаар очиж, тэндээ насанд хүрсэн бүхий л амьдралаа буюу өнгөрсөн 8 жилийг өнгөрүүлж 2021 оны зун магистраа төгсчихөөд эх орондоо эргэж ирсэн. Надтай холбогдохыг хүсвэл миний Инстаграм хаяг болох @tsogtbilguundari -р холбогдоорой. Энэ подкастыг бичлэг хувилбараар нь үзэх: https://youtu.be/ouF_5AS_i0M Миний Youtube суваг: https://www.youtube.com/Tsogtbilguundari
-
Г.Уянга (Ingaana): Өнөөдрийг хойш тавих нь өөрийгөө бүтээх саад | #127
21/11/2021 Duration: 54min"Маргааш руу аливаа зүйлийг түлхэнэ гэдэг бол дахиад л нөгөөдөр рүү түлхэх бас нэгэн шалтгаан" - Галнямын Уянга Ард Пропертиз компанийн Гүйцэтгэх Захирал, ТэнГэрЛиг Медиа Групп (ТМГ)-ийн ТУЗ-ын Дарга, "Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх хөдөлгөөн"-ий Монгол дахь элч төлөөлөгч, Г.Уянга (@ingaana) нь 127-р дугаарын зочноор оролцлоо. Сэхээтэн Подкастын 4 жилийн ой болон "Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдөр"-ийн хүрээнд энэхүү дугаарыг бэлтгэлээ. ---
-
Ерөнхийлөгчийн зөвлөгөө | #126
14/11/2021 Duration: 44minНямын Наймд тавтай морил! Хөтлөгч Цогтбилгүүндарь тантай долоо хоногийн онцлох 8 зүйлсээ хуваалцаж байна.
-
Р.Эрдэнэтулга: Урт хугацааны карьер төлөвлөлт | #125
28/07/2021 Duration: 50minHarvard Business School-д Бизнесийн Удирдлагын магистр зэрэг хамгаалсан, Samsung компанийн олон улсын стратеги хариуцсан менежер Р.Эрдэнэтулга зочноор оролцлоо.
-
Амьсгал агаар болохуйд - Номын хэлэлцүүлэг, Зохиолч: Пол Каланити| #124
27/06/2021 Duration: 45minАмьдралынхаа 17 жилийг Стэнфорд, Кембридж, Йелийн их сургуулиудад боловсрол эзэмшихэд зарцуулсан тархины мэс засалч Пол 36 насандаа өөрөө уушгины хорт хавдраар өвчилж үхэлтэй нүүр тулгарсан үеэ бодитоор сийрүүлсэн бичсэн ном. Тэрээр амьдралынхаа турш дахин хэзээ ч ашиглахгүй ур чадварыг хуримтлуулсаар ирснээ үхлийн өмнө ирэхдээ л мэдсэн.
-
В.Баярсайхан: Шууд Шаа | #123
21/06/2021 Duration: 01h55minTomYo EDTech-ийн үүсгэн байгуулагч В. Баярсайхан Залуус, Боловсрол, Дэлхий гэсэн сэдвүүдийн хүрээнд чөлөөтэй ярилцлаа.
-
Т.Алдарсайхан: Боломжийг тултал ашигла | #122
02/06/2021 Duration: 01h34minМонгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Head of Exploration, "Эсгий хот" подкастын хамтран хөтлөгч, Т.Алдарсайхан Ажлын туршлага: Массачусетсийн технологийн их сургуулийг архитектор мэргэжлээр бакалаврын зэрэг, АНУ-ын Засгийн газрын Фулбрайтын тэтгэлгээр Харвардын их сургуулийг хот төлөвлөлт мэргэжлээр мастерын зэрэг хамгаалсан. Нью Йорк хотын эдийн засгийн хөгжлийн газарт (NYCEDC) ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан туршлагатай.
-
"Юу хүмүүсийг сурдаггүй болгодог вэ?" | #121
09/05/2021 Duration: 16minБенжамин Барбер "Би нийгмийг хүчтэй болон сул, эсвэл амжилттай болон бүтэлгүй хүмүүс гэж хуваадаггүй. Би хүмүүсийг сурдаг болон сурдаггүй л гэж ангилдаг" гэж нэгэнтээ хэлсэн байдаг. Доктор Кэрол С.Дүэкийн зохиол "Амжилтад хөтлөх шинэ сэтгэлзүй-Хандлага" номын хэсгээс иш татав.
-
Сэхээтэн Медиа сонордуулж байна: ULAANBAATARIAN (Удиртгал дугаар)
08/05/2021 Duration: 17minӨнөөдөр 5-р сарын 8-ны өдөр "Unread", "Seheeten Media"-гийн хамтран бүтээж буй "Ulaanbaatarian" подкастын анхны, зочинтой дугаар та бүхний сонорт хүрэхэд бэлэн болоод байна. Та тус дугаарыг подкаст тоглуулагч дээрээ Ulaanbaatarian гэж хайж олоод сонсоорой. Харин энэ дугаар бол Ulaanbaatarian подкастын удиртгал буюу анхны улирлын анхны дугаараа сонсохоос өмнө хоёр хөтлөгчтэйгөө болон энэ улирлын сэдэвтэйгээ танилцах зорилготой дугаар юм. Та хэрвээ энэ удиртгал дугаараа аль хэдийн сонссон бол одоо шууд Ulaanbaatarian подкастыг олж шинэ дугаараа сонсоорой. - - - ПОДКАСТЫН ТУХАЙ: 382 жилийн түүхтэй их хотынхоо өнгөрсөн, ирээдүй, өнөө үеийг дурсан, танин мэдэх, архив бүтээх зорилгоор "Unread", "Seheeten Media"-гийн хамтран бүтээж буй "Ulaanbaatarian" подкаст та бүхний сонорт хүрэхэд бэлэн болоод байна. Дугаар бүр дунджаар 40-60 минут үргэлжлэх бөгөөд хөтлөгчид маань танд радио сонсож байгаа мэт дулаан, зөөлөн уур амьсгалыг мэдрүүлэх болно. Подкаст их хотод тухайн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудын
-
"Би яагаад эр хүн шиг эр хүн байх гэж хичээхээ болисон бэ" | #120
25/04/2021 Duration: 09min"Би амьдралынхаа турш эр хүн шиг эр хүний дүрээр амьдарсаар ирж. Би сул дорой санагдсан үедээ хүчтэй мэт жүжиглэж, өөрийгөө голж байхдаа өөртөө итгэлтэй царайлж, дотроо өвдөж байхдаа гаднаа хатуу харагдаж байсан. Миний бодлоор би ихэнхдээ жүжиг тавьдаг байсан, одоо би жүжиглэж ханалаа" ...
-
А.Идэрбат: Орлогоороо орлого худалдаж ав | #119
20/04/2021 Duration: 02h12minХөрөнгө оруулалтын чиглэлээр 10 гаруй жил ажиллаж яваа одоогоор 9 орлогын эх үүсвэртэй, хөрөнгө оруулалт болон хувийн санхүүгээ удирдах чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг мөн боловсролын салбарт үнэ цэн бүтээж яваа Апекс Капитал ҮЦК ХХК болон Томүжин Альтернатив Сургуулийн хамтран үүсгэн байгуулагч А.Идэрбат уригдан оролцлоо. Подкастын хураангуй: - Орлогоороо орлого худалдаж ав - Өөртөө итгэх итгэлийг хаанаас олж авдаг вэ? - Хувьцаа авснаар мөнгөө 2 дахин өсгөх боломжтой юу? - Монголын хөрөнгийн зах зээл дээр өгөөжтэй хувьцаа байна уу? - Ардын хувьцаа яагаад өсөөд байна вэ? - Хөрөнгө оруулах компаниа хэрхэн сонгох вэ? Яаж мөнгөө тараан байршуулах вэ? - Хүн болгон хөрөнгө оруулалт хийх шаардлагатай юу? - Хөрөнгө оруулагч хүний сэтгэлзүй - Хувьцааны үнийг урьдчилан таамаглах боломжтой юу? - Сайн хөрөнгө оруулагч хүний шинж чанар - Эрсдлээ хэрхэн хаах вэ? - Криптовалют гэж юу вэ? Ardcoin? - Идэрбат хөрөнгө оруулалтын багцаа яаж бүрдүүлсэн бэ? - Таны мөрөөдлийн мөнгө хэд вэ? - Санхүүгийн эр
-
Сэхээтэн Медиа үзүүлж байна: “Нягтлав Подкаст #1 - Ардчиллын амин сүнс уруу дайрсан ерөнхийлөгч”
20/01/2021 Duration: 37minБид мэдээллийн асар хүчтэй шуурга дунд амьдарч байна. Хуучны цөөн, баттай эх үүсвэрээс мэдээллээ авдаг цаг үе ард хоцорч, интернет болон ухаалаг утас л байхад хүн бүр сэтгүүлчийн үүргийг хөнгөхөн гүйцэтгэх болсон билээ. Цахим орчин бидэнд үүдээ дэлгэхтэй зэрэгцээд мэдээллийг түргэн шуурхай, олон эх сурвалж, олон өнцгөөр хүлээн авах боломж бүрдсэн ч ХУДАЛ МЭДЭЭ, ХЭТ ТУЙЛШРАЛ, ТАЛЦАЛ зэрэг цөөнгүй асуудлууд бий болсон. Сонирхсон сэдвээ “GOOGLE” сайтаас л хайхад хэдэн тэрбум илэрц дэлгэгдэж, тухайн сэдвийн дагуу эх сурвалж нь баттай биш асар олон нийтлэл, видео, аудио контенттой та тааралдах болно. Гэвч эдгээрийн аль нь үнэн, аль нь баттай вэ? Сэхээтэн медиагийн зүгээс сонсогч танд зориулж, дэлхий дахинд өрнөж буй улс төр, нийгэм, санхүү эдийн засаг, байгаль экологи, эрүүл мэнд зэрэг олон салбарын үйл явдалд баримттай, нотолгоотой, шинжлэх ухаанчаар хандан “НЯГТЛАН” хүргэж байна. — Нягтлав Подкастын анхны дугаараар бид АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трампын бүрэн эрхийн хугацааны сүүлчийн өдрүүдэд тохио
-
2020 оноо ингэж дүгнээгүй бол шинэ оноо бүү төлөвлө | #118
08/01/2021 Duration: 01h42minШинэ оноо төлөвлөж, урагшаагаа харахаас өмнө нэг зүйлийг заавал хийх ёстой юм байна. Тэр нь өнгөрсөн жилээ, туулсан хугацаагаа эргэн харж дүгнэх. Өнгөрсөн жил тантай ямар нэг байдлаар огтлолцсон хүмүүс, танд тохиолдсон үйл явдлууд, мөн таны хүлээсэн үүрэг даалгавар өгсөн амлалт тань таны амьдралд нэг талаар маш их аз жаргалыг нөгөө талаар зовлон бэрхшээлийг авчирсан байгаа. Тиймээс болгоомжтойгоор эргэж хараад тэдгээр хүмүүс, үйл явдлууд, амлалтуудаа тунгаан дүгнэж та ирэх жилдээ ямар ямар хүмүүстэй нөхөрлөж ойртож цагийг хамт өнгөрөөх үү мөн эсрэгээрээ ямар хүмүүсээс зай барих уу гэх мэтээр өөрөөсөө асуух хэрэгтэй. Яг л энэ хэв маягаар Тайванаа, Билгүүнээ бид хоёр энэ подкастаараа дамжуулж өнгөрсөн жилийн дүгнэлтээ тантай хуваалцаж ирэх жил хийх болон хийхгүй зүйлсээ хуваалцлаа.
-
Нямын Найм: Эго хаана оршдог вэ? | #117
06/12/2020 Duration: 54minГурван жилийн өмнө Нямын Найм нэртэй анхны подкастаараа уулзаж байсан шигээ энэ өдөр Нямын Наймаараа уулзаж байгаа даа үнэхээр таатай байна. Энэ удаагийн дугаар бол өнгөрсөн хугацаанаас шалгарч үлдсэн 8 асуултыг хэрэглэж хөтлөгч Билгүүнээ долоо хоногоо дүгнэсэн дугаар билээ. Үүнд: - Бид заримдаа өөрсдийгөө мартах үе байдаг. Яагаад ямар нэг зүйлийг анх эхлүүлж байснаа, хийх хамгийн дуртай зүйлээ гээд л бид өөрсдөө ч мэдэхгүй өөрсдийнхөө тухай мартчихсан байдаг. Тийм учраас яагаад бидэнд сануулга хэрэгтэй байдаг вэ? - Эго хаана оршдог вэ? Эго гэж юу вэ? - Гадаа гарах яагаад хэрэгтэй вэ? Хязгаарлагдмал орчноос айх айдсын тухай - Бясалгал гэж юу вэ? Яагаад бид бясалгах ёстой вэ? - Амьдралд тань томоор нөлөөлж байдаг жижиг зүйлсэд яаж анхаарал тавих вэ? - Өөрийгөө тэмдэглэх тухай. - Хэт сандрал, түгшүүр гэж юу вэ? Яаж тайтгарах вэ?
-
Намайг өвтгөж чадахгүй - Номын хэлэлцүүлэг, Зохиолч: Дэвид Гоггинс| #116
11/11/2020 Duration: 56minӨвдөлт мэдэрдэггүй хүн болгох 10 сорилтыг та бүхэндээ энэ удаагийн номын хэлэлцүүлгийн гол хэлэлцэх сэдэв болгон хүргэж байна. Хүлээн авна уу? Танд амьдралд ямар муу хөзрүүд өгөгдсөн бэ? Та амьдралынхаа асуудлуудтай хэрхэн нүүр тулж байна вэ? Дийлдэшгүй нэгэн болохын төлөө оюун бодлоо хэрхэн хурцлах вэ? Үүнд юу чухал вэ гэх мэт бусад олон асуултуудын хариултыг та энэ дугаараас хүлээн авах болно оо.
-
Англи хэлний унших ур чадвараа сайжруулах - А.Энхзул | #115
21/10/2020 Duration: 50minБидний өнөөдрийн дугаарын зочноор А.Энхзул уригдан оролцлоо. Түүнтэй хамт англи хэлний ур чадвараа мэдэгдэхүйц хэмжээнд сайжруулах боломжтой цуврал дугааруудыг хүргэж эхлээд удаагүй байгаа бөгөөд энэ удаа бэлтгэн хүргэж буй 4 дэх удаагийн цоо шинэ улирлын дугаар нь унших ур чадварын талаар ярилцсанаараа онцлог болж байна.