Seheeten Mongol Podcast

Монгол улс ураны зах зээлд гол тоглогч байх боломжтой юу? | Сэхээтэн #165

Informações:

Synopsis

Энэ удаагийн дугаараар Уул уурхай, Хүнд Үйлдвэрийн Дэд сайд асан Монгол Улсын Их Хурлын гишүүн, Харвардын их сургуулийн Байгалийн ухааны доктор Болдын Уянгатай ураны асуудал, гадаадын шууд хөрөнгө оруулалтын Монгол улс дах нөлөөний талаар тоймлон ярилцлаа. Ашигт малтмал гэдэг тухайн үед ашигтай байгаа зүйлийг л хэлж байгаа. Дэлхий дээр нийт 35 орчим улс эрчим хүчний хэрэглээндээ зориулж цөмийн цахилгаан станц ашиглаж байна. Үүнд 440 орчим цөмийн реактор ажиллаж байна. Эдгээр цахилгаан станц дээр ашиглагдаж байгаа цөмийн түлшний анхдагч түүхий эд болох ураны шар нунтаг нь Монгол улсын олборлохоор зорьж буй ашигт малтмал юм. Жил ирэх тусам ногоон эрчим хүчний шилжилттэй холбоотой цөмийн эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж буй энэ цаг үед дэлхийн ураны нийт нөөцийн 2%-ийг газрын хэвлийдээ тээж буй манай улс дэлхийн зах зээлд гол тоглогч болж чадах эсэх асуултын хариултаа энэ дугаараас олж аваарай.